Б.Ууганбаяр: Арбидолыг эмчийн заавраар хэрэглэнэ

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2021 09 сар 14 ・ 1
Коронавируст халдварын үед хэрэглэж байсан Арбидол эмийг эмчилгээнээс хассан талаарх мэдээлэл өчигдөр гарсан юм.
Тодруулбал, ДЭМБ эмчилгээний зөвлөмжөө өөрчилж, үүний дагуу Арбидол эмийг өвөрмөц эмчилгээнээс хасахаар болсныг Эрүүл мэндийн сайд С.Энхболд хэлсэн тухай хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлсэн. Энэ мэдээлэл үнэн эсэх тухай Эрүүл мэндийн яамны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяраас тодруулахад тэрбээр “Бид өмнө нь Sars cov-2 хувилбарын эсрэг өвөрмөц эмчилгээнд Арбидол эмийг оруулж байсан.
Энэ удаагийн эмчилгээ, оношилгооны түр зааварт өөрчлөлт хийж Арбидолыг томуу, томуу төст өвчин, коронавирусийн сэжигтэй болон батлагдсан тохиолдолд эмчийн заавраар хэрэглэнэ гэж оруулсан” гэв.
 
 
 
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2021 09 сар 14/

    чадахгүй байж битгий сенсац гаргаад байлдаа

    Хариулах