Их гүрнүүдийн сөргөлдөөн дунд Монгол Улс золиослогдох учиргүй

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2021 09 сар 23 ・ 4

Монгол Улсын тусгаар тогтнол, оршин тогтохын баталгаа  нь өнөөдөр  цэргийн гэхээс илүүтэй дипломат арга зам болсон нь нүцгэн үнэн. Олон улсын дэмжлэг, хүлээн зөвшөөрлийн үр дүнд Монгол Улсын тусгаар байдал, бүрэн эрхт байдал маань оршин тогтнож байгаа. Гэтэл сүүлийн үед гуравдагч хөршийн бодлого, олон тулгуурт гадаад бодлого, дипломат арга замаар тусгаар тогтнолоо хамгаалах бодлого маань хэврэгшиж эмзэг болж байна уу гэвэл, үнэндээ тийм. 

2021 онд дэлхийн бодлогыг тодорхойлогч их гүрнүүдийн сөргөлдөөн эрс ихсэв. Ялангуяа, дэлхийн номер нэг, хоёр эдийн засаг бүхий АНУ, Хятадын зөрчилдөөн нэмэгдэж байна. АНУ-д шинэ ерөнхийлөгч сонгогдсон ч, ОХУ-АНУ-ын харилцааны хурцадмал байдал буурах шинжгүй. 

Үүнээс болж Хятад-АНУ, ОХУ-АНУ-ын хооронд нөлөөллийнхөө бүсийг  булаацалдсан геополитикийн үйл ажиллагаа нь улам идэвхжлээ. Том гео-бодлоготой Хятад, Оросын  завсар дахь  Монгол Улсын орон зайд ч энэ гурван их гүрний  өрсөлдөөн ил тод  даамжирч байна.

Энэ үйл явцтай зэрэгцээд  АНУ-аар тэргүүлсэн Барууныг сөрж буй манай урд, хойд хоёр хөрш хэл амаа өмнөх жилүүдээс илүүтэй ололцон өөр хоорондоо  илүү ойртож байна. 

 

 

 

...Засгийн тэргүүн Токиогийн олимпийн нээлтэд оролцож ирэхэд эсвэл төрийн гурван өндөрлөгийн хоёр нь НҮБ-ын чуулган зэрэг олон талт арга хэмжээнд оролцохоор Вашингтон мордсоны маргааш нүүрс гадгашлахаа сааран, бензин шатахуун ховорддог боллоо.

 

 

Үүнээс болж  хоёр том хөршийн маань Монгол Улс дахь шууд болон шууд бус нөлөө, хамаарал, эдийн засаг, улс төрийн зорилго бүхий  үйл ажиллагаа нь илүү их давамгайлан орж ирж байгааг  өнөөгийн үйл явдал бэлхнээ харуулав.

Монгол Улсын гадаад бодлогын нэг гол чиглэл болох гурав дахь хөрштэй харилцах  үйл ажиллагаа  их дарамт, ачаалалд өртөх боллоо. Засгийн тэргүүн Токиогийн олимпийн нээлтэд оролцож ирэхэд эсвэл төрийн гурван өндөрлөгийн хоёр нь НҮБ-ын чуулган зэрэг олон талт арга хэмжээнд оролцохоор Вашингтон мордсоны маргааш нүүрс гадгашлахаа сааран, бензин шатахуун ховорддог боллоо. 

Хоёр хөршдөө хамаг хөзрөө атгуулж нүүрс, бензин, хэрэгцээт бүхнээрээ  лавтай урхидуулсны лай ланчигийг одоо амсаж байна. Дуртай өдрөө Бээжин нүүрс авахаа больж, Москва  шатахуунаараа жаахан хясахад бид амаараа шороо үмхэж байна.  

Тусгаар тогтнол, бие даасан  байдлын гол ухагдахуун болсон Монгол Улсын гадаад бодлого, үйл ажиллагааг их амар хялбар мэтээр төсөөлж, түүнд хөнгөн хийсвэрээр  хандаж ирсний харгайгаар ийм байдалд хүрчихэв үү гэлтэй. 

Дэлхийн бодлого тодорхойлдог  энэ их гүрнүүдтэй эн тэнцүү тоглолт хийж, чухамхүү дипломат ур мэхийг уралдуулан “тугалыг нь тураалгүй, эхийг нь эцээлгүй”, эх орныхоо язгуур эрх ашгийг дээдлэн авч гарч  чадахуйцаар  Монгол Улсын гадаад үйл ажиллагааг улам чадваржуулахыг өнөөгийн нөхцөл байдал нэхэн шаардаж байна. Энэ их гүрнүүдтэй сийрэг ухаан гарган чадварлаг тоглолт хийж чаддаг болж улмаар эрх ашгийг нь цогц хослуулахуйцаар дипломат ур чадвараа ахиулж байж баталгаатай оршин тогтнон, эдийн засаг тэлж, өөдлөн дэвжих сайхан зам нээгдэнэ. 

 

 

Б.Баасансүрэн

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

4 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Иргэн / 2021 09 сар 23/

    Ikon.mn
    Тэгээд тэнгэр заяатай монгол тумнээ компьютер дроны чиглэлээр сургах хэрэгтэй байна. Орос туухий эд экспортлогч орон манайхаас дээрдэх юмгуй махаа гаргах тал дээр харин малаа эруул болгож дотооддоо зарсан хойно гадаад руу гаргана тэгэхээр Австралиас сурах юм их бий

    Хариулах
  • х1 / 2021 09 сар 23/

    Энэ нэг хутган үймүүлэгч байна. Иймэрхүү үзэгдэл болж л байдаг. Нэг жижигхэн юмыг дэвэргээд л хөөсрүүлээд зодоон үүсгэх эрмэлзэлтэй, ийм гахай сэтгэлтэй хорон нөхдүүд манжийн үеэс үүдэлтэй бөгөөд улс оронд тулгарч бгаа бэрхшээл бүхнийг үлээж бүр битүүхэн баярлан хөөрч бдаг. Биднийг өнөөдөр гайхалта

    Хариулах
  • ооо / 2021 09 сар 23/

    ХОНХ ДАМАР цохихгүй бол ӨӨдлүүлдэггүй муу ЗГ

    Хариулах
  • Зочин / 2021 09 сар 23/

    зөв л байна.

    Хариулах