“COVID-19”-ийн шинэ хувилбар хүүхдэд илүү аюултай юу?

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2021 09 сар 30

Дэлхийн дахины судлаач мэргэжилтнүүд вирусийн хувилбаруудын хүүхдэд үзүүлэх нөлөөллийг судалж байна. Их Британид анх тогтоогдсон зарим хувилбар хүүхдэд илүү халдварлах чадвартайг тогтоожээ.

Ковидын дараа хүүхдүүд ядарч сульдах, ходоод гэдэс хямрах, хоолой залгиур, толгой, булчин өвдөх, сулрах шинэ тэмдэг илэрч буйг НҮБ-ын Хүүхдийн сангаас гаргасан судалгаа мэдээлэлд дурджээ. 

Хүүхдүүд сургууль, анги танхимаасаа бус гэр бүлийн хүрээнд халдвар авах нь эрс нэмэгджээ. Өнгөрсөн хугацаанд коронавируст халдвараар 0-17 насны 66,524 хүүхэд өвчилсөн нь нийт тохиолдлын 20.1 хувийг эзэлж байна. Ялангуяа 0-9 нас буюу вакцинд хамрагдаагүй хүүхдүүдийн өвчлөл дийлэнх хувийг эзэлж байна.

Мөн эдгээр хүүхдүүдийн дийлэнх нь сургууль цэцэрлэгээсээ биш ахуйн хүрээнд, аав, ээж, ах, эгчээсээ халдвар авч байгаа нь судалгаагаар харагджээ. Иймд бага насны хүүхэдтэй эцэг, эхчүүд вакцины бүрэн тундаа хамрагдаж, амны хаалтаа тогтмол зүүж эрсдэлээс өөрийгөө болон гэр бүлээ хамгаалах шаардлагатай байгааг мэргэжилтнүүд анхааруулаа. 

Хүүхдүүд коронавирусын халдвар авсан тохиолдолд маш богино хугацаанд өвчилж, хоолой нь өвдөх зэрэг шинж тэмдэг илэрч, дийлэнх тохиолдолд хөнгөн тусаж байна. Гэхдээ ДЭМБ-аас гаргасан судалгаагаар, зарим тохиолдолд хүүхэд хүндрэх эрсдэлтэй, хэрэв хүндэрвэл олон эрхтнийг хамарсан үрэвслийн хам шинж илэрч, өвдөж байгааг тогтоожээ. 

 

 

С.Саруул

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх