Сүүлийн 24 цагт 1811 шинэ тохиолдол илэрч, 19 хүн нас баржээ

Бусад ・Нийтэлсэн: Отгонхүү 2021 10 сар 03

Сүүлийн 24 цагт Covid-19 цар тахлын 1811 шинэ тохиолдол илэрчээ. Үүнээс 897 нь нийслэл Улаанбаатарт, 914 нь орон нутагт бүртгэгдэв. Мөн сүүлийн хоногт 6780 хүн эдгэрсэн байна.

Харамсалтай нь Covid-19 халдварын шалтгаант хүндрэлээр 19 хүн нас баржээ. Тодруулбал, 41-60 насны тав, 61-80 насны найм, 80-аас дээш насны зургаан хүн эндсэн байна.

Өнөөдрийн байдлаар 20816 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буйн 350 хүний биеийн байдал нэн хүнд байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх