БШУЯ: "Шар" түвшинд шилжвэл сургууль, цэцэрлэгүүд танхимаар хичээллэнэ

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2021 11 сар 19 ・ 2

Коронавируст халдварын эсрэг вакцины дархлаа сэргээх нэмэлт тунг 18-аас дээш насны иргэдийн 50 хувь нь хийлгэвэл гамшгийн зэрэглэлийг "Шар" түвшинд шилжүүлнэ гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдэгдсэн.

Хэрэв гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэргийг "Шар" түвшинд шилжүүлбэл сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг танхимаар явуулна хэмээн Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ. КОВИД-19 цар тахлын улмаас хичээл сургалтын үйл ажиллагаа хоёр хичээлийн жил дараалан доголдсон юм.

Харин 2021-2022 оны хичээлийн жилийг хосолмол байдлаар эхлүүлэх шийдвэр гарч өнөөдрийг хүртэл үргэлжилж байгаа билээ. Тухайн бүс нутаг "Ногоон" болон "Шар" түвшинд шилжвэл сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг танхимд шилжүүлэх журамтай юм байна.

Улсын хэмжээнд 842 сургууль энэ хичээлийн жилд үйл ажиллагаа явуулж байгаагаас 469 нь танхимаар, 365 нь хосолсон хэлбэрээр ажиллаж буй бол найм нь цахимаар хичээллэж байгаа аж.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2021 11 сар 22/

    mash ikh ubduj baigaa shuu dee huuhduud

    Хариулах
  • Зочин / 2021 11 сар 19/

    багш сурагчид маш их өвдөж байгаа танхимаар хичээллэх битгий хэл карантилах хэрэгтэй

    Хариулах