Улсаас нэг ч төгрөг авалгүй сайн дураараа "Зонхов"-ын хөшөө барьж буй компани нь "Пи Юу Ай"

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2021 11 сар 23 ・ 7

Улсын төсвийн 32 тэрбум төгрөгийн санхүүжилттэй, нийслэлийн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Тасганы овоон дээр баригдаж буй “Богд Зонхова” цогцолбор сүүлийн хэд хоног нийгмийн сүлжээнд ихээхэн шүүмжлэл дагуулсан билээ.

Улмаар өчигдрийн турш төрийн ордныхныг түргэн авахуулж, УИХ-ын гишүүд нь задаргааг нь огт харалгүйгээр улсын төсөв баталчихдаг гэдгээ тайлбарлан, зарим нь бүр хамт тогтоолын төсөл баталсан УИХ-ын гишүүнийхээ ч нэрийг мартсан гэж байв.

 

Мөн Сангийн Сайд, УИХ-ын гишүүн Б.Жавхлангийн zarig.mn сайтын сурвалжлагчид өгсөн хариулт төрийн өндөр албан тушаалтнуудын хариуцлаггүй байдал, иргэдийг илтэд тохуурхаж буйн хамгийн тод жишээ болсон юм.

Тодруулбал Б.Жавхлан:  " 2021 оны төсөвт энэ мөнгө анх суусан. Засгийн газраас оруулсан санал бус харин УИХ-ын гишүүдээс гарсан санал дэмжигдсэн . Анх төсөвт өртөг нь 5.5 тэрбум төгрөг гэж суусан. Харин өнгөрсөн зун уг төсөл Барилга хөгжлийн төвөөр орж, төсөвт өртөг нь нэмэгдсэн байна. Учир нь нэгд, барилгын материалын үнэ өссөн, хоёрдугаарт, төслийн цар хүрээ нь нэмэгдсэн  тул 5.5 тэрбумаас 32 тэрбум болж 5.8 дахин нэмэгдсэн. 

Мөн уг төслийн тендер нь зарлагдаагүй, энэ жил санхүүжих 1.5 тэрбум төгрөгөөс нэг ч төгрөг гаргаагүй байна. Энэ төслийн төсвийн ерөнхийлөн захирагч нь Соёлын яам. Тус яамнаас тендер зарлаж, аль нэг компанитай гэрээ байгуулаагүй. Хаанаас ямар компани гарч ирээд барилга барьж байгааг мэдэхгүй байна. Засгийн газар, яамнаас нэг ч компанитай гэрээ байгуулаагүй, тендер зарлагдаагүй. Одоо тэр барьж байгаа компанийг нь олж, аудит оруулах нь зөв байх" хэмээсэн.

 

Тэгвэл Б.Жавхлангийн ярьж буйгаар улсаас нэг ч төгрөг авалгүй, санхүүжилтыг нь өөрсдөө гарган, сайн дураараа улсын ажлыг хийж өгч буй компани нь “Пи Юу Ай” ХХК аж.

 

Тус компани нь 2014 онд байгуулагдмагцаа буюу 2014 оны1 дүгээр сарын 30-ны Нийслэлийн Засаг даргын А/55 захирамжаар, 000434990 тоот гэрчилгээгээр “Богд Зонхова” төвийг барьж буй газрыг эзэмшиж эхэлжээ.

Хачирхалтай нь тендер ч зарлагдаагүй гэх атлаа Барилга хот байгуулалтын сайдын 2020 оны 20 дугаар тушаалын 17А дугаар хавсралтын дагуу 2021 оны 8 дугаар сарын 9-ний өдөр Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 5-р хороо, Түүх шашны соёлыг дэлгэрүүлэх төв “Богд Зонхова”-ийн барилга угсралтын ажил гэдэг төсвийн төсөвт өртгийн дүнг 32 тэрбум 490 сая 851 мянга 400 төгрөг гэж тооцохдоо мөн л “Пи Юу Ай” ХХК-ий гаргасан зураг төслийг үндэслэсэн байх аж.

Эх сурвалж:  sonin.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

7 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2021 11 сар 26/

    Сайндураараа юм бол яахавдээ

    Хариулах
  • Зочин / 2021 11 сар 25/

    МАНАЙ ОФШООР ТЭРГҮҮТНҮҮДИЙН МОНГОЛДОО МӨНГӨӨ УГААЖ БАЙГАА ХЭЛБЭР ШҮҮ ДЭЭ...

    Хариулах
  • Zovhin / 2021 11 сар 23/

    Tosoloo hyatadaar bichdeg boloo
    uy

    Хариулах
  • Zovhin / 2021 11 сар 23/

    Tosoloo hyatadaar bichdeg boloo
    uy

    Хариулах
  • Zovhin / 2021 11 сар 23/

    Tosoloo hyatadaar bichdeg boloo
    uy

    Хариулах
  • Zovhin / 2021 11 сар 23/

    Tosoloo hyatadaar bichdeg boloo
    uy

    Хариулах
  • Зочин / 2021 11 сар 23/

    Энэ хянасан тэргүүлэх төсөвчин гэж овоо гар байнаа, Нилээн юм аваа байлгүйдээ. Яах аргагүй л 32 тэрбумаар хянасан байнадаа.

    Хариулах