190 хүнээс коронавирусийн халдвар илэрч, таван иргэн нас баржээ

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2021 11 сар 29

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт коронавируст халдварын 190 тохиолдол PCR шинжилгээгээр батлагджээ. Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдлын тоо 382,323 болж нэмэгдлээ.

Шинээр батлагдсан тохиолдлын 

  • 112 нь нийслэлд
  • 78 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Харамсалтай нь архаг хууч өвчин болон КОВИД-19-ийн хавсарсан шалтгаанаар 41-80 насны таван хүн нас баржээ. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Эмчлүүлж буй иргэдийг биеийн байдлаар нь ангилбал

  • хөнгөн 2,377,
  • хүндэвтэр 2,815
  • хүнд 739
  • нэн хүнд 112 хүн байна.

Мөн хэвтэн эмчлүүлэгчдийн 232 нь жирэмсэн эх, 1,251 нь хүүхдүүд байгаа юм.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх