Дотоодод 553, зөөвөрлөгдсөн халдварын нэг тохиолдол батлагдаж, хоёр иргэн энджээ

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2021 12 сар 01 ・ 1

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 554 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ. Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдлын тоо 383,270 болж нэмэгдлээ.

Шинээр илэрсэн тохиолдлуудын нэг нь гаднаас зөөвөрлөгдсөн бол 553 нь дотоодын хладвар байна.

Дотоодын халдварын задалж танилцуулбал,

  • 359 нь Улаанбаатар хотод,
  • 194 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 61-80 гаруй насны хоёр хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын улмаас нийтдээ 1,932 хүн эндээд байна. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 5,448 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 10,370 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

  • Хөнгөн-2,137
  • Хүндэвтэр-2,540
  • Хүнд-660
  • Маш хүнд-111 хүн байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • яяя / 2021 12 сар 02/

    15801 хүн өвдсөн байгаа байна Иргэд халдвар хамгааллаа мөрдмөөр байна Хүний төлөө амьд яваагүй биз дээ бид

    Хариулах