Эхнэрийнхээ нүүр рүү цохисноос тархинд нь цус харваж, амиа алджээ

Бусад ・Нийтэлсэн: Отгонхүү 2021 12 сар 08 ・ 1

Архи, согтууруулах ундаа хэрэглэсэн иргэн эхнэрийнхээ нүүрэнд цохиж амийг нь хохироосон хэрэг Чингэлтэй дүүрэгт болжээ.

Талийгаачийн нөхөр цагдаагийн байгууллагад “Унтаад сэрсэн чинь эхнэр нас барсан байна” хэмээн дуудлага өгчээ. Дуудлагын дагуу цагдаагийн байгууллагаас шалгалт хийхэд нөхөр Д нь 31 настай О-гийн нүүрэнд цохиж амь насыг нь хохироосон байна.

Задлан шинжилгээний урьдчилсан дүгнэлтээр талийгаачийн тархины хатуу хальсан дор бүхэлдээ цусан хураа үүссэн, уг гэмтэл нь идэвхтэй хөдөлгөөн хийх боломжгүй гэх дүгнэлтийг гаргажээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2021 12 сар 08/

    hychirhiileliig taslan zogsoo!!!ter dyndaa emegtei hyniig zohino zodono gedeg yu gesen yg be?....

    Хариулах