Автобусны буудал дээр гурваас дөрвөн залуу нэг эмэгтэйг зодож хүчээр машиндаа суулган авч явсан гэх мэдээллийг шалгав

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2021 12 сар 08 ・ 1
 
2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 08 цаг 01 минутад фейсбүүк цахим хэрэглэгчээс нийтэлсэн “Баянхошууны хөтөл автобусны буудал дээр гурваас дөрвөн залуучууд нэг эмэгтэйг зодож хүчээр машиндаа суулган авч явсан” гэх мэдээллийн дагуу Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газраас холбогдох шалгалтын ажиллагааг явуулахад, урьдчилсан байдлаар өглөөний 07:30 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо 112 автобусны буудал дээр Тоёота Харриэр маркийн тээврийн хэрэгсэл дотор иргэн Н, иргэн Э, иргэн А, иргэн Б гэх 4 иргэн зорчиж явсан бөгөөд иргэн Н согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэр бүлийн харилцаатай иргэн Э-тэй маргалдаж, үл ойлголцсон нөхцөл байдал тогтоогдсон.
Цагдаагийн байгууллагаас тухайн үед хүчирхийлэлд өртсөн байж болзошгүй иргэнд аюулын зэргийн үнэлгээг хийж, холбогдох засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн хамтарсан багт мэдэгдэх зэрэг шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж байна.
 
ХҮЧИРХИЙЛЭЛ ХҮН БҮХЭНД ХАМААТАЙ
Мэдээлэл ирүүлж хамтран ажилласанд талархлаа

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2021 12 сар 09/

    Үл ойлголцсон гэжээ. Гэрч хүртэл харсан байхад хохирогч эмэгтэй өөрийг нь зодож чирж байгааг нь жоохон буруу ойлгож л дээ

    Хариулах