Нуурын усанд осолдсон иргэний цогцосыг нуураас гаргажээ

Бусад ・Нийтэлсэн: Отгонхүү 2021 12 сар 09
Ховд аймгийн Дөргөн сумын Өгөөмөр багийн иргэн /Ц.Э/эрэгтэй, 38 настай Агууш арал руу мотоциклтой гэр рүүгээ явж байгаад Далай нууранд осолдсон дуудлагаар Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн 8 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж осолдсон иргэний цогцосыг нуураас гаргаж Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өглөө.
Нуурын мөсөн дээгүүр явж амь нас эд хөрөнгөөрөө хохирох тохиолдол удаа дараа гарч байгаа тулд иргэд та бүхэн нуурын ус бүрэн гүйцэт хөлдөөгүй байгаа энэ үед зам товчлох байдлаар мөсөн дээгүүр зорчихгүй байхыг онцгойлон анхааруулж байна.
 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх