Нийгэм
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2021 12 сар 13
Өнгөрсөн хоногт улсын хэмжээнд 94 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ. Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдлын тоо 386,635 болж нэмэгдлээ.
Шинээр илэрсэн тохиолдлуудын хоёр нь гаднаас зөөвөрлөгдсөн бол 92 нь дотоодын халдвар байна.
Дотоодын халдварын задалж танилцуулбал,
- 75 нь Улаанбаатар хотод,
- 17 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 61-80 гаруй насны гурван хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын улмаас нийтдээ 1,963 хүн эндээд байна. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 3,168 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 5,543 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
- Хөнгөн-1,202
- Хүндэвтэр-1,560
- Хүнд-332
- Маш хүнд-74 хүн байна.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.