Хөгжлийн банкны НАЙДВАРГҮЙ ЗЭЭЛДЭГЧ компаниудын ЭЗЭД

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2022 01 сар 21 ・ 2

Монгол Улсын Хөгжлийн банкны олгосон нийт зээлийн 55.3 хувь нь чанаргүй зээлийн ангилалд орсон бөгөөд гэрээний үүргээ биелүүлээгүй 26 компанийг шүүхэд өгч, 841 тэрбум төгрөгийн нэхэмжлэл гаргаснаа нийтэд ил болгосон. 

Тэгвэл эдгээр 26 компанийн эзэмшигчдийг burtgel.mn-ээс шүүв. 

Зээлээ төлөөгүй 26 компаниас хамгийн өндөр дүнтэй буюу 212 тэрбум төгрөгийн өглөгтэй “Кью Эс Си” компанийг 192.57 тэрбум төгрөгийг Хөгжлийн банканд олгуулах Дээд шүүхийн шийдвэр энэ сарын 14-нд гараад буй. Тус компани нь Их Британийн Виржинийн арал буюу оффшор бүсэд хамааралтай байна. "Эрдэнэт үйлдвэр"-ийн 49 хувийг ОХУ-аас авахад энэ компанийг оролцсон хэмээн захирал Э.Шижирийг шалгаж байсан удаатай. 

“Кью Эс Си” ХХК нь “Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах” төслийн хүрээнд Хандгайт өртөөнөөс Төмөртэйн уурхай хүртэл 33.4 км урт төмөр зам болон ачиж, буулгах терминал барих ажлыг санхүүжүүлэх зориулалтаар 2014 онд Монгол Улсын Хөгжлийн банктай зээлийн гэрээ байгуулж, 2015 оны арванхоёрдугаар сард гэрээний нэмэлт, өөрчлөлтөөр 71.3 сая ам.долларын зээл авчээ. 

Дараагийн том зээлдэгч нь "Эрэл" компани буюу 163 тэрбум төгрөгийн өртэй байна. Д.Сэргэлэн захиралтай тус компани угсармал орон сууц гэсэн зориулалтаар хоёр удаагийн хүсэлтээр 105 орчим тэрбум төгрөгийн зээлийг 2013, 2014 онд авсан ч 25 хувийг нь л төлжээ. 

"Төрийн орон сууцны корпорац" төрийн өмчит компанийн "Нью Яармаг хаусинг прожект" төсөл дараагийн том зээлдэгчээр нэрлэгдэж байна. 104.7 тэрбум төгрөгийн нэхэмжлэлтэй уг хэрэгт Анхан шатны шүүхээс 61.2 тэрбум төгрөгийн Хөгжлийн банканд оруулах шийдвэр гаргасан бол "Нью яармаг хаусинг прожект" ХХК, "Монголиан пропертийз инвестмент холдинг" Пде.Лтд, "Юнайтэд прожектс групп" ХХК нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Улсын Дээд Шүүхэд хяналтын журмаар гомдол гаргаад байгаа аж. 

ТОСК "Хөдөлгөөнт цогцолбор" төслийн нэрээр 25.6 тэрбум төгрөгийн зээл Хөгжлийн банкнаас авсан нь мөн эргүүлэн төлүүлэх шийдвэрийг шүүхээс гаргажээ. 

"Бишрэлт" группийн нэр хоёр удаагийн хүсэлтээр 43.5 тэрбум төгрөгийн зээл авсан нь шүүх дээр явж байна. 

Хүснэгт. Хөгжлийн банкны чанаргүй зээлээр зарлагдсан компаниуд ба эзэд


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2022 01 сар 22/

    Зээлийн удирдлагадаа Олон улсын санхүүгийн корпарацийн туршлагыг нэвтрүүлвээс эрсдэлтэй зээлийн хэмжээ эрс багасна. Хамгийн нэгдүгээрт, төсөл хэрэгжүүлэх туршлага, зээл удирдах дадлага туршлагатай байх ёстой. Үүнийг зээлийн түүхээс нь мэдэж болно. Хоёрдугаарт, санхүүгийн хуримтлалтай байх ёстой. ОСК

    Хариулах
  • Pee aimar zeeldegch nar bna shdee / 2022 01 сар 21/

    alah nee

    Хариулах