92 тохиолдол шинээр бүртгэгджээ

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2022 03 сар 14 ・ 1

Өнгөрсөн хоногт коронавируст халдварын 92 тохиолдол шинээр батлагджээ. Үүнээс Улаанбаатарт 60, орон нутагт 32 нь бүртгэгдсэн байна.

Халдвараас шалтгаалсан нас баралт бүртгэгдээгүйг ЭМЯ-наас мэдээллээ.

Коронавирусийн халдварын улмаас эмнэлэгт 205 хүүхэд, 45 жирэмсэн эмэгтэй гээд нийт 928 хүн эмчлүүлж байгаа бол гэрийн хяналтад 3,345 хүн байна.

Эмчлүүлж буй иргэдийн 9 нь нэн хүнд, 97 нь хүнд, 604 хүн хүндэвтэр оноштой.

Орон нутгийн хувьд зургаан аймагт л халдвар бүртгэгджээ. Тодруулбал Архангайд 1, Баян-Өлгийд 4, Дундговьд 1, Өмнөговьд 16, Ховд аймагт 4 тохиолдол байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2022 03 сар 14/

    Өмнөговь Гашуунсухайтад нэг хүнээс ПСР шинжилгээг 130000 төгрөгөөр авч байна.

    Хариулах