Коронавируст халдварын 95 тохиолдол шинээр батлагдав

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2022 03 сар 17

Өнгөрсөн хоногт улсын хэмжээнд коронавируст халдварын 95 тохиолдол шинээр батлагджээ. Халдварын тохиолдлын 59 нь Улаанбаатарт, 36 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Эмнэлэгт 727, гэрийн хяналтад 2,427 иргэн эмчлэгдэж байгаагаас 153 нь хүүхэд бол жирэмсэн эх 33 байна хэмээн ЭМЯ-наас мэдээллээ. Эдгээр иргэдээс 15 нь нэн хүнд оноштой байна.

Орон нутгийн хувьд 11 аймагт халдварын тохиолдол бүртгэгджээ.

Сүүлийн өдрүүдэд халдварын улмаас эндэгдэл гараагүй сайн мэдээтэй байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх