Нийгэм
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2022 04 сар 18
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд коронавируст халдварын 12 тохиолдол шинээр батлагджээ. Хамгийн сүүлд 2021 оны нэгдүгээр сарын 22-ны өдөр 12-оос доош тохиолдол шинээр бүртгэгдэж байв.
Шинээр илэрсэн тохиолдлуудын
- 10 нь Улаанбаатар хотод,
- Хоёр нь Өмнөговь аймагт бүртгэгдсэн байна.
Одоогоор уг өвчний улмаас эмнэлэгт 172 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бол 547 хүн гэртээ тусгаарлагдан эмчлүүлж байна.
Эмнэлэгт байгаа иргэдийн 22 нь нэн хүнд, 43 нь хүнд, 96 нь хүндэвтэр, 11 нь хөнгөн оноштой байна гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.