Нийгэм
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2022 04 сар 24
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд коронавируст халдварын 30 тохиолдол шинээр батлагджээ.
Шинээр илэрсэн тохиолдлуудын
- 24 нь Улаанбаатар хотод,
- Зургаа нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Одоогоор уг өвчний улмаас эмнэлэгт 203 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бол 458 хүн гэртээ тусгаарлагдан эмчлүүлж байна.
Эмнэлэгт байгаа иргэдийн 12 нь нэн хүнд, 56 нь хүнд, 128 нь хүндэвтэр, долоо нь хөнгөн оноштой байна.
Орон нутгийн хувьд, халдварын тохиолдол Өмнөговь аймагт зургаа бүртгэгдсэн тухай Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.