Нэг сая төгрөг болон түүнээс доош орлоготой иргэдэд ирэх сараас эхлэн НДШ-ийн 50%-ийг он дуустал буцаан олгох эцсийн шийдвэр гарлаа

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2022 04 сар 29 ・ 1

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Нийгмийн Даатгалын Шимтгэлээ өөрөө хариуцсан төлсөн зарим даатгуулагчийн шимтгэлийн 50 хувийг буцаан олгох тухай хуулийн төслийг эцэслэн батлав.

Ингэснээр нэг сая төгрөг болон түүнээс доош орлоготой иргэн өөрийн төлдөг 9.5 хувийн шимтгэлийн 50%-ийг тавдугаар сараас эхлэн он дуустал буцаан авахаар боллоо. Хувиараа НДШ төлөгч нарт мөн адил буцаан олголт өгнө.

Энэхүү буцаан олголт газрын тос болон уул уурхайн салбарт ажилладаг иргэдэд хамаарахгүй аж. 

НДШ-ийн 50%-ийн буцаан олголтоор та хэдэн төгрөг авах боломжтойг ЭНД дарж шалгана уу.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • ww / 2022 05 сар 01/

    am bul olontoi arai deer tsalintai hun bol baga tsalintai hunees hetsuu bna aaaaa.irgedee ylgahaa bolioch ee

    Хариулах