61 хүн коронавирусийн халдвар авсан нь РCR-аар батлагдаж, нэг иргэн нас баржээ

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2022 05 сар 11 ・ 1

​​​​​​​

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд коронавируст халдварын 61 тохиолдол шинээр батлагджээ.

Шинээр илэрсэн тохиолдлуудын

  • 52 нь Улаанбаатар хотод
  • 9 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Ингэснээр манай улсад нийт бүртгэгдсэн халдварын тохиолдлын тоо 922,574 болж нэмэгдэв.

Мөн хугацаанд уг өвчний улмаас нэг иргэн нас барсан харамсалтай мэдээлэл байна. Өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын улмаас нийтдээ 2,112 хүн эндээд байна. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд буюу нийслэл болон зургаан аймагт 250 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас хөнгөн долоо, хүндэвтэр 183, хүнд 49, маш хүнд 11 хүн байгаа талаар Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс мэдээллээ.

КОВИД-19-ийн халдвар болон бусад өвчний талаарх статистик мэдээллийг 1313.mn хуудаснаас харна уу.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: