77 хүн коронавирусийн халдвар авсан нь батлагдаж, нэг иргэн энджээ

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2022 05 сар 17

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд коронавируст халдварын 77 тохиолдол шинээр батлагдсан байна.

Шинээр илэрсэн тохиолдлуудын

  • 59 нь Улаанбаатар хотод
  • 18 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Ингэснээр манай улсад нийт бүртгэгдсэн халдварын тохиолдлын тоо 923,192 болж нэмэгдэв.

Мөн хугацаанд уг өвчний улмаас нэг иргэн нас барсан харамсалтай мэдээлэл байна. Өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын улмаас нийтдээ 2,114 хүн эндээд байна. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

КОВИД-19-ийн халдвар болон бусад өвчний талаарх статистик мэдээллийг 1313.mn хуудаснаас харна уу.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх