Нийгэм
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2022 07 сар 06
Өнгөрсөн хоногт улсын хэмжээнд коронавируст халдварын 54 тохиолдол шинээр батлагдсан байна. Халдварт өвчний 32 нь Улаанбаатар хотод, 22 нь орон нутагт илэрчээ.
Өчигдөр 79 хүн эдгэрсэн бол 687 хүн эмчлэгдэж байна. Орон нутгийн хувьд Дархан-Уул аймагт 5, Дорноговьд 2, Орхон аймагт 3, Өмнөговь аймагт 11, Сэлэнгэ аймагт 1 тохиолдол шинээр бүртгэгджээ.
Манай улсад коронавируст халдвар бүртгэгдсэн цагаас эхлэн өвчилсөн иргэдийн тоо 929,437 болсон байна. 2020 оны арваннэгдүгээр сарын 11-нд дотоодод анхны тохиолдол бүртгэгдэж байв.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.