Коронавируст халдварын 121 тохиолдол шинээр илэрлээ

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2022 07 сар 17

Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт /2022--7-16/ хийсэн коронавирусийг илрүүлэх PCR шинжилгээгээр 121 тохиолдол шинээр батлагджээ. 

Илэрсэн тохиолдлуудын

  • 89 нь Улаанбаатар хотод,
  • 32 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тоо 931,160 болж нэмэгдэв.

Орон нутагт илэрсэн халдварыг аймаг тус бүрээр авч үзвэл, Баян-Өлгийд дөрөв, Өмнөговьд 28 тохиолдол бүртгэгджээ.

Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 71 хүн эдгэрсэн бол одоогоор 1,150 хүн хяналтад байна.

Ташрамд дурдахад, амны хаалтаа зүүх, гараа халдваргүйжүүлэх зэрэг ДЭМБ-аас өгсөн зөвлөмжийг дагаж мөрдөх нь халдвараас сэргийлэх хамгийн энгийн арга болохыг эрүүл мэндийн байгууллагаас зөвлөж буй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх