Коронавируст халдварын тохиолдол 57-оор нэмэгдсэн бол 275 хүн эдгэрлээ

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2022 09 сар 06

Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт хийсэн КОВИД-19-ийн халдварыг илрүүлэх PCR шинжилгээгээр 57 тохиолдол батлагджээ.

Үүнээс

  • 32 нь Улаанбаатарт
  • 25 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тоо 980,422 болов.

Орон нутагт бүртгэгдсэн халдварын тухайд, Дархан-Уулд нэг, Дорнодод гурав, Орхонд хоёр, Өмнөговьд 19 тохиолдол илэрсэн байна.

Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 275 хүн эдгэрсэн бол одоогоор 2,171 хүн хяналтад байна.

зураг

 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх