Нийгэм
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2022 09 сар 08
Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт хийсэн КОВИД-19-ийн халдварыг илрүүлэх PCR шинжилгээгээр 44 тохиолдол батлагджээ.
Үүнээс
- 27 нь Улаанбаатарт
- 17 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тоо 980,637 болов.
Орон нутагт бүртгэгдсэн халдварын тухайд, Архангайд гурав, Дархан-Уул болон Төв аймагт тус бүр хоёр, Дорнодод нэг, Өмнөговьд есөн тохиолдол илэрсэн байна.
Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 222 хүн эдгэрсэн бол одоогоор 1,862 хүн хяналтад байна.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.