КОВИД-19-ийн 42 шинэ тохиолдол PCR шинжилгээгээр батлагдав

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2022 09 сар 09

Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт коронавируст халдварын 42 шинэ тохиолдол (2022.09.09) PCR шинжилгээгээр батлагджээ.

Эдгээр тохиолдлын

  • 18 нь нийслэлд
  • 24 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Орон нутагт батлагдаад буй 24 тохиолдлоос гурав нь Архангай, хоёр нь Дархан-Уул, хоёр нь Дорноговь, 14 нь Өмнөговь, хоёр нь Сүхбаатар, нэг нь Төв аймагт тус тус батлагдлаа.

Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн КОВИД-19-ийн нийт тохиолдлын тоо 980,794-т хүрэв. 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх