Коронавируст халдварын 50 тохиолдол шинээр батлагдаж, хяналтад байгаа хүний тоо 1,737 болов

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2022 09 сар 12

Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт хийсэн КОВИД-19-ийн халдварыг илрүүлэх PCR шинжилгээгээр 50 тохиолдол батлагджээ.

Үүнээс

  • 24 нь Улаанбаатарт
  • 26 нь орон нутагт буюу Өмнөговь аймагт бүртгэгдсэн байна. Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тоо 981,200 болов.

Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 109 хүн эдгэрсэн бол одоогоор 1,737 хүн хяналтад байна гэж Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс мэдээллээ.

​​​​​​​


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх