Шинээр 67 хүн коронавирусийн халдвар авсан нь батлагдаж, нас баралт нэгээр нэмэгдлээ

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2022 09 сар 13

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт коронавируст халдварын 67 тохиолдол PCR шинжилгээгээр батлагджээ.

Үүнээс

  • 30 нь нийслэлд
  • 37 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Манай улсад өнөөдрийн байдлаар коронавируст халдварын батлагдсан тохиолдлын тоо 981,438 болов.

Орон нутгийн нөхцөл байдлын тухайд, өнгөрсөн хоногт Дархан-Уулд хоёр, Дорнодод нэг, Өмнөговь аймагт 34 тохиолдол бүртгэгджээ.

Мөн хугацаанд 91 хүн эдгэрсэн эдгэрсэн бол одоогоор 1,721 хүн хяналтад байна. Түүнчлэн КОВИД-19-ийн хүндрэл, архаг суурь өвчин хавсарсан шалтгаанаар амиа алдсан иргэний тоо 2,130 болж нэмэгджээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх