Улаанбаатарт коронавируст халдварын ес, Өмнөговьд 21 тохиолдол PCR шинжилгээгээр батлагджээ

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2022 09 сар 23

Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт коронавируст халдварын 30 тохиолдол PCR шинжилгээгээр батлагджээ. 

Үүнээс 

  • нийслэлд ес
  • орон нутагт 21 тохиолдол бүртгэгдэв.

Орон нутгийн 21 халдвар нь бүгд Өмнөговь аймагт илэрсэн байна. Ингэснээр улсын хэмжээнд батлагдаад буй КОВИД-19-ийн нийт тохиолдлын тоо 982,607 болж байна. 

Мөн өнгөрсөн хоногт 112 хүн эдгэрсэн бөгөөд одоогоор 830 иргэн коронавируст халдварын улмаас хяналтад байгаа юм.  

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх