Ө.Гантөр: Төрийн банкны хувьцаа тавхан минутад 73 хувь нь зарагдлаа

Бусад ・Нийтэлсэн: Отгонхүү 2022 09 сар 30

Төрийн банкны Үнэт цаасны зах зээлийн арилжааны нээлт “Цан цохих” ёслолын ажиллагаа боллоо.

Монгол Улсын Их хурлаас 2021 онд Банкны тухай хуулийг шинэчлэн баталсан. Хуулийн өөрчлөлтийн хүрээнд арилжааны банкууд, тэр тусмаа системийн нөлөө бүхий таван банк IPO гаргаж, олон нийтийн компани болох үүрэг хүлээсэн билээ. 

Санхүүгийн зохицуулах хороо ээлжит хуралдаанаараа “Төрийн банк” ХХК-ийн нийтэд санал болгон гаргах үнэт цаасыг бүртгэж, олон нийтэд санал болгон арилжаалах зөвшөөрлийг 2022 оны есдүгээр сарын 21-ний өдөр гардуулан өгсөн. 

Төрийн банк системийн нөлөө бүхий банкуудаас анхлан IPO гаргаж буй юм.

Төрийн банкны гүйцэтгэх захирал Ө.Гантөр хэлэхдээ "Өнөөдөр цан цохьсоноос хойш тавхан минутын дотор 73 хувьтай захиалга явж байна. Энэ нь эрэлт маш их байгааг харуулж байна. Төрийн банк иргэддээ суурилсан банк. Нийт иргэддээ хувьцаа эзэмшигч болох боломжийг бүрдүүлж өгсөн. Ямар ч иргэн ямарч хэмжээгээр захиалга өгөх боломжийг бүрдүүлсэн. Хувьцаа эзэмшигч болсноороо хяналтын тогтолцоо, засаглал сайжрах юм. УИХ болон Засгийн газраас Төрийн банкны нийт хувьцааны 20 хүртэлх хувийг 2023 он хүртэл олон нийтэд санал болгож, гаргах чиглэл өгсөн. Үүний дагуу энэ жил таван хувь буюу 22.1 тэрбумыг олон нийтэд санал болгож байна. Босгосон хөрөнгөөрөө дундаж давхарга болон ногоон зээлд зориулна" гэв.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх