Ковидын 73 тохиолдол бүртгэгдэв

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2022 10 сар 05

Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт коронавируст халдварын 73 тохиолдол шинжилгээгээр батлагджээ.

Энэ нь өчигдрийнхөөс 22 тохиолдлоор нэмэгдсэн үзүүлэлт юм. Шинээр илэрсэн тохиолдлын 40 нь нийслэлд, 33 нь орон нутагт бүртгэгджээ. Ингэснээр улсын хэмжээнд батлагдаад буй "КОВИД-19"-ийн нийт тохиолдлын тоо 983 430-д хүрэв. Түүнчлэн "КОВИД-19"-ийн хүндрэл, архаг суурь өвчин хавсарсан шалтгаанаар нийт 2 131 хүн эндээд байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх