Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т 99.5 мянган га талбайд хайгуулын зургаан тусгай зөвшөөрөл нэмж олгожээ

Эдийн засаг ・Нийтэлсэн: Отгонхүү 2022 11 сар 21

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар тэргүүтэй төлөөлөл энэ амралтын өдрүүдэд Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ аймгуудад ажиллажээ.

Томилолтын эхний өдөр Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т ажиллаж ил уурхай, баяжуулах үйлдвэр, засвар механикийн заводын үйл ажиллагаа, ажлын явцтай танилцаж, үйлдвэрийн удирдлага, ажилтнуудтай уулзсан байна.

Үйлдвэрийн хэвийн үйл ажиллагааг хангах, нөөцийг нэмэгдүүлэх асуудлыг салбарын сайд Ж.Ганбаатар Засгийн газрын хуралдаанд оруулж шийдвэрлүүлсэн талаар танилцуулж, 99.5 мянган га талбайд 6 хайгуулын тусгай зөвшөөрөл нэмж олгосныг үйлдвэрийн удирдлагуудад гардуулжээ.

Цаашид эдгээр талбайнуудад хайгуулын ажлыг үр дүнтэй гүйцэтгэж, нөөцөө нэмэгдүүлэх чиглэлд ажиллах шаардлагатайг салбарын сайд уулзалтын үеэр онцолсон. Мөн Эрдэнэт үйлдвэрийг түшиглэсэн үйлдвэрлэл технологийн парк байгуулах ажлыг эрчимжүүлэх чиглэлийг өглөө гэж УУХҮЯ-аас мэдээллээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх