САНТА КЛАУСЫН ХУВЦАС ӨМССӨН ХҮН БҮРТ БЯЛУУ ӨГНӨ

Бусад ・Нийтэлсэн: Отгонхүү 2022 12 сар 23

Жилийн хамгийн сайхан баяр шинэ жилийн баяр 8 хоногийн дараа болох гэж байна. Хүн бүр гацуур модоо засан, энд тэндгүй шинэ жилийн уур амьсгал ороод цаанаа л нэг догдлол мэдрүүлсээр.

Жилд ганцхан тохиох энэхүү онцгой баяраар хүн бүр аз жаргалтай байж, зүрх сэтгэл нь инээд хөөрөөр бялхаж байх ёстой.

Иймээс үндэсний манлай үйлдвэр “Талх Чихэр” ХК, Улаанбаатар хотын захирагчийн ажлын албатай хамтран  Төв цэнгэлдэх хүрээлэнгийн баруун талд байрлах мөсөн хотхонд “Сантатай шинэ жил” арга хэмжээг 12 сарын 24-нд 17 цагаас зохион байгуулах гэж байна.

Энэхүү арга хэмжээнд Санта Клаусын хувцастай ирсэн хүн бүрт бялуу бэлэглэх бөгөөд халуун чацаргана, хамтлаг дуучдын олон сонирхолтой үзүүлбэрүүдийг тэд бэлджээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх