БШУЯ: Сурагчдын амралтын хуваарь хэвээрээ байгаа, нэгдүгээр сарын 30-нд хичээл эхэлнэ

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2023 01 сар 23

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралт нэгдүгээр сарын 29-нийг дуустал үргэлжилнэ.

Ойрын өдрүүдэд хүйтэрсэн, мөн томуу, томуу төст өвчний тархалттай холбоотойгоор амралтыг сунгаж магадгүй гэх мэдээлэл гараад буй. Иймд Боловсрол, Шинжлэх Ухааны Яамнаас энэ талаар тодруулахад "Сурагчдын амралтын хуваарь хэвээрээ байгаа" гэлээ. 

Сурагчдын хоёрдугаар улирлын хичээл энэ сарын 30-нд эхэлж, найман долоо хоног үргэлжилнэ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх