Нийгэм
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2023 02 сар 04

Энэ оны 02 дугаар сарын 01-ний өдөр СХД-ийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 76 дугаар сургуулийн орчимд Приус маркийн автомашин 10 настай хүүхэд мөргөж, тусламж үзүүлэлгүй ослын газрыг орхиж явсан.
Дээрх ослыг цагдаагийн байгууллагаас шуурхай эрэн сурвалжилж, осол гаргасан приус маркийн автомашины жолоочийг олж тогтоон шалгалтын ажиллагаа явуулж байна.
Хичээл, сургууль эхэлсэнтэй холбогдуулан бага насны хүүхдүүд зам тээврийн осолд өртөх эрсдэл өндөр байгаа тул жолооч та замын хөдөлгөөнд сонор сэрэмжтэй оролцоно уу!
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.