Нийгэм
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2023 03 сар 30

Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2023 оны “Ажлын хэсэг байгуулах тухай” 13 дугаар тушаалын дагуу тус яамнаас нөөцийн мах бэлтгэн нийлүүлж буй 12 аж ахуйн нэгжид хяналт шалгалт хийж, махны чанар, аюулгүй байдлыг хангаж ажиллах талаар тус бүр 13 заалт бүхий зөвлөмж хүргүүллээ.
Нийслэлийн хэмжээнд 478 хүнсний дэлгүүрт нөөцийн мах худалдаалж байгаа бөгөөд холбогдох улсын байцаагчид хяналт тавин ажиллаж байна. Хяналт шалгалт үргэлжилж байна.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.