Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2023 09 сар 21

Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын ХХI Их хурал өчигдөр орой болов. МҮХАҮТ дөрвөн жилд нэг удаа Их хурлаа хуралдуулж, гишүүддээ ажлаа тайлагнаж, удирдлагын багаа шинэчилдэг билээ. Энэ удаагийн Их хуралд ерөнхийлөгч болон Удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох саналын мандаттай 1000 орчим компанийн төлөөлөл оролцож саналаа өгсөн юм.
Танхимын ерөнхийлөгчид нэр дэвшсэн 11 хүний дунд санал хураалт явуулж, Шарк Д.Энхтүвшин, Монгол даатгал ХХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Төр-Од нарын дунд хоёр дахь шатны дахин сонгууль явагдаж, 63 хувийн саналаар Шарк Д.Энхтүвшин ялалт байгуулан МҮХАҮТ-ын ерөнхийлөгчөөр сонгогдлоо.
МҮХАҮТ-ын ерөнхийлөгч нь ТУЗ-ийн даргын үүргийг давхар гүйцэтгэх бөгөөд танхимыг гадаад, дотоодод төлөөлөх, олон улсын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, танхимын өдөр тутмын үйл ажиллагааг удирдан чиглүүлэх, УИХ, Засгийн газар, төрийн болон төрийн бус байгууллагуудтай гишүүд, бизнес эрхлэгчдийн эрх ашгийг төлөөлөн хамгаалах асуудлаар хамтарч ажиллах үүрэгтэй юм.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.