Бусад
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2023 10 сар 10

Та өөрийн амьдралдаа хэр тухтай амьдардаг вэ?
-Гэр бүлдээ
-Ажилдаа
-Нийгэмдээ
Тав тух гэдэг зүйл зөвхөн гэрийн цэвэр цэмцгэр байдал биш юм. Бодол санаа сэтгэл зүйн хувьд, мэдрэмжний хувьд, өөрөө өөрийгөө үнэлж дүгнэхийн хувьд. Амьдралынхаа ихэнх цаг хугацааг хэрхэн өнгөрөөж буйгаа үргэлж анзаарч, ач холбогдол өгч засч сайжруулж байх нь таны амьдралыг илүү тухтай болгодог.
Хэрвээ сэтгэл зүйн хувьд тайван тухтай биш бол цаанаасаа сэтгэл ханахгүй, стресс, түгшүүр өндөртэй байх гээд байдаг. Тэр чинээгээрээ өөртөө ба ойр тойрны хүмүүстээ сөрөг харилцаа хандлагыг үзүүлдэг. Жинхэнэ утгаараа сэтгэл ханамжтай тухтай байхын тулд өөрөө өөрийн сэтгэл зүйн боловсролдоо зориулалт гаргах хэрэгтэй.
-Өөртөө болон бусдадаа бодитой хандах
-Сөрөг мэдээ мэдээлэл болон сөрөг бодлоос өөрийгөө хамгаалах
-Мэдрэмж, бодол хүслээ илэрхийлж сурах
-Өөрөө өөртөө сайхан зүйлсд хөрөнгө оруулалт хийх
-Үргэлж бусдын төлөө биш байх
-Бусдыг болон өөрийгөө урамшуулж, хайрлах
Сэтгэл зүйч Д.Намуунзаяа
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.