Энэ цаг үеийн бүх одод нэгдэн “ХҮСЭЛ БҮХЭН БИЕЛЭЭСЭЙ” дуугаар шинэ жилийн бэлэг барилаа

Урлаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2023 11 сар 11

 

Жилийн хамгийн сайхан цаг хугацаа ойртсоор л... Энэ л өдрүүдэд баярын уур амьсгалыг шинэ жилийн утга агуулгатай дуу уран бүтээлүүд бүрдүүлж өгдөг билээ. Ахин дахин сонсоод л баймаар тийм л гоё дуунууд байдаг даа. Таны шинэ жилийн баярт хөг аялгуу нэмэх “Хүсэл бүхэн биелээсэй” дууг дижитал хөгжмийн бүх платформуудаас хүлээн авч сонсох боломжтой.

Энэхүү дууг “BRAND MEDIA GROUP”-ийн санаачилгаар 20 гаруй уран бүтээлч хамтран дуулжээ. Бүгд өөрсдийн дотоод ертөнц, ахин давтагдашгүй хэв маяг, донжтой энэ уран бүтээлчид яг л олон төрлийн амтыг нэг дороос мэдэрч болдог амттаны цуглуулга шиг тийм час хийсэн бүтээл гаргасан нь ойлгомжтой. Сайн зохион байгуулалт, сахилга бат, ойлголцол, эв нэгдэл, хамтралын үр дүнд энэ шинэ жилийн хамгийн эхний хамгийн сайхан бэлэг танд хүрэхэд бэлэн болжээ.

Ингээд яг л дууны мөртүүд шиг гэгээлэг, цоглог, гэгэлзсэн сэтгэлээр дүүрэн удахгүй болох шинэ оны мэндийг уншигч та нартаа эртлэн хүргэе. Хүн бүхний шивнэсэн хүсэл нь биеллээ олох болтугай.

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх