Шинэ Клип: Дуучин Хүрэлээ "Чамдаа би хайртай"

Урлаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2023 12 сар 09

Дуучин Хүрэлээ "Чамдаа би хайртай" нэртэй шинэ клипээ цацлаа. Тэрбээр  гурав дахь бие даасан цомгоо шинэ онд олны хүртээл болгохоор зэхэж буйгаа дуулгалаа.

Түүний шинэхэн клипийг үзэж, сонссон фэнүүд нь хайрын тухай сайхан үгтэй дуу нэгээр нэмэгдсэнд туйлын их баяртай байгаа бөгөөд сайхан клип болжээ хэмээн магтаалын үгээр мялаасаар байна.

"Чамдаа би хайртай" дууны үгийг Ш.Хүрэлбаатар болон Анхаа, аяыг Айзам-2 хамтлагийн О.Хүрэлбаатар зохиосон бөгөөд XB продакшн, KHOS DOG продакшн хамтран клипийг бүтээжээ.

Дашрамд дуулгахад, Гэгээн хайрыг магтан дуулах дуртай тэрбээр удахгүй гарах шинэ цомгоо "Melody of love" буюу "Хайрын аялгуу" хэмээн нэрлэжээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх