СТА Дуучин Батсайханы Буянжаргал гэхлээр яах аргаүй “Санахгүй л гэсэн юм аа” дуу нь аманд аялагддаг хэмээн дуунд дуртай олон ярьдаг болоод удаж буй. Олон сайхан хит дууны эзэн, нийтийн дууны ертөнцөд өөрийн орон зайгаа хэдийнээ тамгалсан дуучин. Урлагийн их ажлынхаа хажуугаар газар тариалангийн салбарт хөдөлмөрлөдөг нэгэн билээ. 

Түүний нөр их хөдөлмөр шагнал дагууллаа. Тодруулбал, Төв аймаг 2023 оны ургац хураалтаараа улсдаа тэргүүлжээ. 2023 оны ИРГЭН ХҮНИЙ тариалалтын ургац хураалтаар Б.Буянжаргал аймагтаа тэргүүн байрт шалгарчээ. 

Тэрбээр "Төв сайхан нутгийн УРГАЦЫН БАЯР-2023 сайхан боллоо. Төв аймаг маань 2023 оны ургац хураалтаараа улсдаа тэргүүлж, Миний бие 2023 оны ИРГЭН ХҮНИЙ тариалалтын ургац хураалтаараа аймагтаа тэргүүн байрт шалгарлаа. Туслаж дэмждэг Аав ээж, нутгийн ах нар болон найз нөхөд, дүү нар хайрт ханьдаа баярлалаа, Илүү хичээнээ.

Мөн сүүлийн 3н жил ургац алдаагүй ИРГЭН-ээр тэргүүлсэн Гүрбазар Нямбат, Төмс хүнсний ногоо хураалтаараа Аж ахуй нэгжээр дэд байрт шалгарсан Р. Билэгсайхан ах нарт мөн баяр хүргэе" хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.