Мега төслөөс хүлээх сайхан мэдээ

Эдийн засаг ・Нийтэлсэн: Отгонхүү 2015 01 сар 18 ・ 1

Тавантолгой. Энэ бол Монголд төдийгүй дэлхийд гайхагдах “хар алт”-ны их үүц. Монголын төр хар алтныхаа энэ их нөөцийг өнгөрсөн хугацаанд төдийлөн сайн ашиглаж чадаагүй. Харин энэ удаад Тавантолгойн ордод хөрөнгө оруулагчдыг тодруулаад байна. Цаашдаа хөрөнгө оруулагчид дэлхийд гайхагдах нүүрсний их үүцийг “задалж”, хөрөнгө оруулахаар боллоо. 

 

Монгол Улсын сайд М.Энхсайхан саяхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Тавантолгой нэг хөдлөөд эхэлчих юм бол манай улс жилдээ 30 сая тонн нүүрс, угааж зах зээлд гаргана. Нүүрсээ гуравдагч зах зээлд хүргэнэ. Роялти татвараа авчихна. Ордоо түрээслүүлсний мөнгө авна. Дээр нь маш олон хүн ажлын байртай болно. Ханган нийлүүлэлтийн компаниуд бий болно. Жижиг, дунд үйлдвэрүүд нэмэгдэнэ гээд зүгээр энгийнээр бодоод үз. Нэг мега төсөл урагшаа явчихаар эдийн засаг хөл дээрээ босоод ирнэ, улс орон дэлхийд үнэлэгдэнэ, дараа дараагийн төслүүд нь хөдлөөд эхэлчих юм” гэжээ. Тавантолгой бол мега төсөл. Мега төслөөс монголчууд “мега” үр дүнг л хүлээж байна. 

 

Тавантолгойн хөрөнгө оруулагчид ирэх жилүүдэд тус ордод нийт дөрвөн тэрбум ам.долларын хөрөнгө оруулна гэдгийг сайд М.Энхсайхан мэдэгдсэн. Энэ цаг үед монгол төгрөгийн эсрэг ноён доллар чангарсаар байна. Тэгвэл дөрвөн тэрбум доллар орж ирэх нь гэх мессеж зах зээл дээр гарсны дараа ханш тодорхой хэмжээнд буурах нь дамжиггүй. Энэ бол хамгийн наад захын л эерэг үр дүн гэсэн үг. Ерөөс “Тавантолгойн хөрөнгө оруулагчид дөрвөн тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр боллоо” гэх мэдээлэл гарахад л ийн нааштай үр дүнгээ өгөх болов уу. Харин цаашдаа Тавантолгойн үйл ажиллагаа жигдрээд, нүүрсний экспорт нэмэгдэж, хөрөнгө оруулалт, дэд бүтцийн ажлууд хийгдэж эхлэх үед энэ төсөл Монголын эдийн засагт жинхэнэ утгаараа үр шимээ өгч эхлэх учиртай.

 

Хөрөнгө оруулагчид цаашдаа Тавантолгойн ордод юу хийх вэ.

 

  • Хоёр жилийн хугацаанд төмөр замыг барьж, дуусгана.
  • Жилд 30 сая тонн нүүрс угаах хүчин чадал бүхий угаах үйлдвэр ашиглалтад оруулна
  • Жил бүр 30 сая тонн угаасан нүүрс экспортолно
  • Монголын компаниудтай, монголын ханган нийлүүлэгч компаниудтай хамтарна 
  • Компанийн болон улсын роялти төлбөр төлнө
  • Татварын урьдчилгаа төлбөр төлнө. /300-500 сая ам.доллар/
  • “Эрдэнэс Тавантолгой”-ын “Чалко”-д төлөх өрийг төлөхөд оролцох. 
  •  

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2015 01 сар 19/

    Unen bol saihan l b.na herevzee hudal bol ard tumen ***** bich chuu ta nariin tolgoig avch hayah bolno jinhene utgaar n oilgooroi muu birdnuud

    Хариулах