Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2024 03 сар 05

Ирэх амралтын өдрүүдэд буюу энэ сарын 09, 10-нд "Бүргэдийн Баяр-2024" наадам болно.
Та бүхэн энэхүү наадамд хүрэлцэн ирснээр сүрлэг өндөр уулсын дээгүүр халин, дүүлэн нисэх хүчит бүргэд, Морин дэлэн дээр бүргэдийн хамт хурдлан давхих баатарлаг эрсийг бишрэн харах боломжтой. Мөн тун өвөрмөц амьдралын хэв маяг, хэдэн зууныг өртөөлөн буй өв уламжлал, түүх соёлоо хадгалан ирээдүй хойчдоо түгээн дэлгэрүүлж буй дэлгэр уудам Монголынхоо нэгэн эд эс бол Казах түмний соёлтой танилцана.

18 дахь удаагаа зохион байгуулагдах гэж буй энэхүү наадам нь Богд хан уулын Жаргалантын аманд байрлах "Чингис Хааны Хүрээ" аялал жуулчлалын цогцолборт болно. Тус наадмын тасалбарын үнэ 15,000 төгрөг байна. Мөн наадмын үеэр "Ulaanbaatar city bus" иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ.
Тус автобус гуравдугаар сарын 09 болон 10-ны өглөө 10:00 цагт Д.Сүхбаатарын талбайн урд талын авто зогсоолоос Чингис хааны хүрээ рүү хөдөлж, оройн 18:00 цагаас хот руу буцна.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.