Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна

Бусад ・Нийтэлсэн: Мэргэн охин 2024 03 сар 08

Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.

2024 оны 03-р сарын 08-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр.

Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр -15…-20 градус, Дархадын хотгор, Завхан голын эхээр -8…-13 градус, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар -3…-8 градус хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +5…+10 градус, бусад нутгаар -2…+3 градус дулаан байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх