Тоон системийн баталгаажсан төхөөрөмжөө хаанаас сонгох вэ?

Урлаг ・Нийтэлсэн: Цэнд Аюуш 2015 01 сар 25

   Монгол  улс телевизийн өргөн нэврүүлгийг аналоги системээс тоон систем рүү шилжүүлэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд 2014 оны 7 сарын 31-ний өдрөөс DVB-T2 стандартыг нэвтрүүлж, Монгол Улс даяар тоон системийг нэвтрүүрэх, дамжуулах станцуудыг байршуулсан. Ингэснээр Монгол Улс тоон системд шилжих ажлыг эхлүүлсэн, тэгвэл өнөөдөр иргэд, айл өрхүүдэд тоон системийн үйлчилгээ хэрхэн хүрч байгаа талаар тодруулга өгнө үү хэмээн Эн Би Си ХХК-ийн Үйлчилгээний албаны дарга Аззаяатай ярилцсаныг хүргэж байна.  

Тоон системийн үйлчилгээг хэзээнээс эхлэн хүргэж эхэлсэн вэ?

  • Манай компани 2007 онд үүсгэн байгуулагдсан. Тодруулбал, Харилцаа холбооны зохицуулах хорооноос Улаанбаатар хотод агаарын олон сувгийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлөө хүлээж авснаар үйл ажиллагаагаа эхэлж байсан түүхтэй. Бид 630-710 мега герцийн долгион дээр агаарын өргөн нэвтрүүлгийн 5 давтамжийн зурвас ашиглаж Улаанбаатар хотын ард иргэд, тэр дундаа харилцаа холбооны дэд бүтэц муу байдаг нийслэлийн захын дүүрэг, гэр хороолол, зуслангийн айл өрхүүдэд үйлчилгээг хүргэхийг зорьдог. Бид 2012 оны 12 сараас эхлэн Монголд анх удаа тоон технологийн шинэ эрин үе болох DVB-T2 технологийг нэвтрүүлсэн.  Энэхүү шинэ технологийг нэвтрүүлснээр Улаанбаатар хотын иргэд тоон системийн үйлчилгээг хүлээн авах боломжтой болсон. Тоон системийн үйлчилгээ нь дуу, дүрсний өндөр чанартай, сувгийн өргөн сонголттой байдгаараа аналоги системээс чанарын хувьд маш их ялгаатай. 

Баталгаажсан тоон системийн төхөөрөмжийн талаар танилцуулахгүй юу?

  • Бид бүхний худалдаанд гаргаж байгаа төхөөрөмж нь Харилцаа Холбооны Зохицуулах Хорооны тусгай зөвшөөрлийн гэрчилгээтэй, ОУ-ын чанар стандартыг хангасан, өөрийн эвдрэл гэмтэл бага зэрэг олон давуу талтай.  Мөн хэрэглэгчид олон чанартай сувгийг хүлээн авахаас гадна төхөөрөмждөө USB 2.0 холбоод телевизийн нэвтрүүлэг, киног бичиж авах, flash disk залган зураг, видео бичлэгээ хүлээн авч үзэх, өөрийн үзэх дуртай сувгуудын цэсийг үүсгэх боломжтой. Манай компанийн зах зээлд нийлүүлэх тоон сувгийн хүлээн авагч нь дуу, дүрсний нягтралыг сайжруулан дээд зэргийн чанартайгаар гаргах болон хүлээн авах боломжтой. Айл болгон өндөр нягтралын “Full HD” гаралт бүхий сүүлийн үеийн LCD, LED зурагттай болсон өнөө үед  тоон телевизийн хүлээн авагчийг HDMI холбогчоор өөрийн зурагтанд холбоод  техникийн дэвшлийг бүрэн мэдэрч хүссэн кино, нэвтрүүлгээ өндөр нягтралын HD форматаар буюу одоо үзэж байгаагаасаа илүү чанартайгаар хүлээн авч үзэх боломжтой байгаа юм. Мөн бид бүхэн борлуулалтын дараах үйлчилгээндээ анхаарч аливаа гарсан гэмтэл засварыг хурдан хугацаанд шийдвэрлэхээс гадна төхөөрөмждөө 3 сарын баталгаат хугацаа өгдөг.

          MNBC кабелийн телевизийн 100 сувгийн үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

  • Бид анх 2007 онд 25 сувгийн үйлчилгээтэйгээр үйл ажиллагаагаа эхэлж байсан бол 2012 оноос Монгол улсад анх удаа Европ стандартын DVB-T2 технологийг нэвтрүүлж, улмаар 2014 оноос эхлэн гадаад, дотоодын шилдэг 100 сувгийг Улаанбаатар хотын айл өрх бүрт, тэр дундаа хотын хамгийн алсмагдмал бүсэд орших Найрамдал, Биокомбинат, Хужирбулан, Санзайн гэр хороолол, зуслангийн бүсийн иргэдэд тоон телевизийн үйлчилгээг хүргэх боломжтой болсон. Улаанбаатар хотын хүн ам, айл өрх өдрөөс өдөрт өсөхийн хэрээр 2007 онд бидний сүлжээ хүрч байсан газруудад хаагдмал, сүлжээнд хамрагдаж чадахгүй хэсгүүд үүсэж, хэрэглэгчдийн зүгээс энэ асуудлаар бидэнд удаа дараа санал хүсэлтээ илэрхийлж байсны үндсэн дээр бид бүхэн энэ 2015 оныг угтаж сүлжээний өргөтгөлөө амжилттай хийсэн. Үүний үр дүнд Баруун, зүүн алтан өлгий, Шархадны эцэс, Тахилт, Хужирбулан гэсэн газруудад бидний үйлчилгээ хүрч байна.  

Сувгуудын сонголтыг хэрхэн хийдэг вэ?

  • Дуу дүрснээс гадна хамгийн сонирхолтой сувгууд багтах ёстой. Үүнийг хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээ, санал хүсэлтэд тулгуурлан судалж үзсэний үндсэн дээр гадны контент эзэмшигч компаниудтай гэрээлж, албан ёсоор хүлээн авдаг. Үүнд мэдээний, спортын, танин мэдэхүйн, хөгжмийн, киноны, хүүхдийн гэсэн олон төрөл жанруудын дэлхийд нэртэй шилдэг сувгууд багтдаг. Түүнчлэн үндэсний онцлогт олон төрөлт сувгуудыг мөн өөрийн багцад багтааснаар гадны 49 суваг, Монголын телевиз, уран бүтээлчдийн бэлтгэн хүргэдэг үндэсний 51 суваг нийт 100 сонирхолтой сувгийг дамжуулж байна.

Тоон системийн хэрэглэгч хэрхэн болох вэ?

  • Манай 100 сувагтай тоон cистемийн хүлээн авагч төхөөрөмж нь 100,000 төгрөгний үнэтэйгээр сар шинийн ваучертайгаар худалдаалагдаж байна. Үүн дээр бид хэрэглэгчиддээ эхний 1 сар үнэгүй үзэх эрхийг бэлэг болгон өгдөг. Өмнөх хуучин төхөөрөмж буюу DVB-T 24 сувгийн багц үздэг хэрэглэгчдэд шинээр олон суваг үзэх сонирхол маш их байдаг. Бид эдгээр хэрэглэгчдийн саналыг харгалзан үзэж 24 суваг үздэг багцаа 100 сувагтай шинэ багцруу шилжих сонголтыг давхар олгож байна. Манай үйлчилгээний үндсэн салбарууд нь 100 айл дахь өөрийн төв байр, 1-р хороолол Хархорин захын зүүн хойд талд, Ботаникын эцсийн Оргил худалдааны төвийн 2 давхарт тус тус байрлаж байна. Мөн шинэ он гарангуут бид бүхэн Налайх дүүрэгт өөрийн үйлчилгээний шинэ салбараа “Буян Налайх” худалдааны төвийн 3 давхарт нээж, үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Түүнчлэн Хаан банктай хамтран урьдчилгаа төлбөргүй лизингийн үйлчилгээг нэвтрүүлээд байна. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 77109944 дугаарын утсаар холбогдохоос гадна энэхүү лавлах төвд захиалга өгч гэртээ болон албан газартаа захиалгаар үйлчлүүлэх өргөн боломж бий.

Танд болон танай хамт олонд өндрөөс өндөр амжилт хүсье.
Баярлалаа


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх