Улстөр
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
19 цагийн өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өчигдөр /09.25/ мэдээлэл хийх үеэрээ "...Өчигдөр орой 19.30 цагт Авлигатай тэмцэх газар 20 байцаагчийг цуглуулаад та нар Д.Амарбаясгалангийн талд санал өгөх гэж байгаа Бага хурлын гишүүдийг 20, 20-иор нь жагсааж, бүгдэд нь түүх үүсгэж байгаад шалгах гэж үзсэн. Энэ тухай намын ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатарт хэлсэн. Түүний дараагаар Авлигатай тэмцэх газар бүх зүйлээ устгасан, зогсоосон" гэж мэдэгдсэн.
Тэгвэл АТГ-аас дээрх мэдэгдлийг няцааж "Илт үндэслэлгүй худал зүйлийг олон нийтэд мэдэгдлээ" гэжээ.
Тодруулбал,

Авлигын эсрэг хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т "Аливаа албан тушаалтан, хувь хүн, хуулийн этгээд Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаанд нөлөөлөх, хөндлөнгөөс оролцохыг хориглоно" гэж заасан бөгөөд Улсын Их Хурлын даргын дээрх мэдэгдэл нь Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөх оролдлого хэмээн үзэж байна.
Авлигатай тэмцэх газрын удирдлага нь албан хаагчдадаа улс төрийн намын дотоод асуудал, сонгуультай холбогдуулан тодорхой зорилго бүхий үйлдэл, үйл ажиллагаа хийх талаар үүрэг чиглэл өгөөгүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдье.
Авлигатай тэмцэх газар нь Авлигын эсрэг хуульд заасан хууль дээдлэх, хараат бус, ил тод байх зарчмыг чанд баримтлан ажилладаг бөгөөд бие даасан төрийн тусгай байгууллагыг улс төрийн намын дотоод асуудалдаа хамаатуулж татан оролцуулах санаархал, Эрүүгийн хуульд заасан харьяаллын гэмт хэргийг шалгаж буй ажиллагааг улстөржүүлэх үйлдлээ зогсоохыг хүсье гэсэн байна.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.