УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй

Бусад ・Нийтэлсэн: Хөхөө 2015 02 сар 01

2015 оны 01 дүгээр сарын 31-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Алтай уулархаг нутгаар бага зэргийн цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Дархадын хотгороор 30-35 градус, Увс нуурын хотгор болон Идэр, Тэс, Эгь-Үүрийн голын хөндийгөөр 18-23 градус, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар 13-18 градус, Говийн бүсийн өмнөд хэсэг болон цас багатай нутгуудаар 4-9 градус, бусад нутгаар 8-13 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 10-12 градус хүйтэн байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 22 градус хүйтэн, харьцангуй чийг 70 хувь, агаарын даралт 879 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө бага зэрэг буурна.
- See more at: http://city.time.mn/content/53427.shtml#sthash.rBZ3cTp2.dpuf


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх