МУСТА Д.Ухаанзаяа "Ханийн тэнгэр, Үрийн буян" лекц Монгол бөхийн өргөөнөө энэ сарын 26-нд

Урлаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 02 сар 13

 

    “Цаглашгүй гэрэлт” төвөөс санаачлан бурхан урлаач, МУСТА Д.Ухаанзаяа “Ханийн тэнгэр, Үрийн буян” сэдэвт лекцээ шинийн наймны билигт сайн өдөр буюу энэ сарын 26-ны өдөр 18:00 цагаас “Монгол бөхийн өргөө”-нөө тавих гэж байна. Тухайн лекцэнд хүрэлцэн ирсэнээр заяаны ханиа хэрхэн сонгох, эр эм хүмүүс хэрхэн зохилдон амьдрах, ханын тэнгэртэй байхын учир шалтгаан, ханын тэнгэр доройтхын учир шалтгаан, үрийн буянтай байх болоод үрийн буян доройтох шалтгаан, энхрий үрдээ нэр хайрлахын учир зэрэг асуултуудын хариултыг дэлгэрэнгүй мэдэж чадах юм.

Тус лекцэнд монголын рок, поп урлагийн шилдэг хамтлаг болсон “Хурд” хамтлаг хүрэлцэн ирж өөрсдийн үе үеийн хит болсон уран бүтээлүүдээсээ сонордуулах ажээ. Мөн МУАЖ Ш.Чимэдцэеэ хүрэлцэн ирсэн үзэгчиддээ хүндэтгэл үзүүлэн монгол түмний сэтгэлд хоногшсон дуугаараа эгшиг өргөх юм байна. Лекцийн бас нэгэн онцлог нь лам хуврагууд ханийн тэнгэр, үрийн заяа дуудаж, жилийн засал айлдаж, хишиг буяны даллага дуудах нь ээ.

Иймд сүсэгтэн олон та бүхэн тус лекцэнд ирэхдээ тавгийн идээ, даллагын уутаа авчрах хэрэгтэй юм байна. 

Билетийг Бөхийн өргөөний билетийн кассаар болон UB лавлах 1900-1617-оор үнэгүй хүргүүлэн авч болох нь ээ

Харилцах утас: 99247214, 96009493, 88095209, 93134285 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх