"c" хайлтанд тохирох илэрцүүд

  • Манай улсын 25-34 насны эрчүүд гэр  бүл болж байна гэлээ

    Манай улсын 25-34 насны эрчүүд гэр бүл болж байна ...

    Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газар /ОӨУБЕГ/-аас 2016 оны бүртгэлийн статистик мэдээллийг өнөөдөр /2017.01.09/ танилцууллаа. Нэг жилийн хугацаанд Монгол Улсын хүн ам 65 мянгаар нэмэгдэж, 3.1 саяд хүрчээ. Энэ дунд Монгол Улсын иргэншлийг шинээр авсан таван иргэн байна. Эднээс гурав нь харьяаллаа сэргээхийг хүсч, үлдсэн хоёр нь шинээр иргэн болох хүсэлтээ тавьжээ. Ингээд Монгол Улсын нийт хүн амыг хүйсээр нь ангилж харвал, эмэгтэйчүүд нь эрчүүдээсээ 30 орчим мянгаар илүү байна. Насны хувьд нийт хүн амын нэг сая нь 18-аас доош насны залуус. Үлдсэн хоёр сая 100 орчим мянга нь 18-аас дээш насны хүмүүс байх юм. Хүн бүрийн хурууны хээг баталгаажуулж, дээрх хүн амын тоог гаргасан учраас зөрөхгүй гэдгийг албаныхан онцлов.
    2017 01 сар 09 ・ 1644
  • Агаарын бохирдлыг бууруулах технологийн шийдлүүдийг танилцуулав

    Агаарын бохирдлыг бууруулах технологийн ...

    БОАЖЯ, нийслэлийн ЗДТГ хамтран "Агаарын бохирдлыг бууруулахад иргэн таны оролцоо" Технологийн үзэсгэлэнг Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхимын үзэсгэлэнгийн зааланд нээлээ. Үзэсгэлэнгийн нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, БОАЖ-ын сайд Д.Оюунхорол, Эрчим хүчний сайд П.Ганхүү, Нийслэлийн Засаг дарга бөгөөд УБ хотын захирагч С.Батболд нар оролцов.
    2017 01 сар 09 ・ 1685
  • “ТИКА” ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ЗОХИЦУУЛАГЧТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ЗӨВЛӨЛДЛӨӨ

    “ТИКА” ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ЗОХИЦУУЛАГЧТАЙ ...

    “ТИКА” ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ЗОХИЦУУЛАГЧТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ЗӨВЛӨЛДЛӨӨ
    2017 01 сар 09 ・ 1743
  • Хоёр оюутан галт тэргэнд дайруулж, амиа алдлаа

    Хоёр оюутан галт тэргэнд дайруулж, амиа алдлаа

    Өнгөрсөн амралтын өдөр Толгойт өртөө орчимд хоёр оюутан галт тэргэнд дайруулж нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Төмөр замын цагдаагийнхан, холбогдох байгууллагууд ослын шалтгааныг тогтоохоор ажиллаж эхэлсэн байна. УБТЗ-ын Тээврийн хяналтын алба ослын талаар ямар нэг мэдээлэл өгөхөөс татгалзаж байгаа аж.
    2017 01 сар 09 ・ 3 ・ 1686
  • Эр хүн хэлсэндээ хүрдэг, Эрдэнэ хүрдэггүй

    Эр хүн хэлсэндээ хүрдэг, Эрдэнэ хүрдэггүй

    Санаж байна уу, “УИХ-ын гишүүн Ж.Батзанданг Ардчилсан намаас хөөнө” гэдэг шийдвэр 2014 оны 10 дугаар сарын 18-нд АН-ын бүлгийн хурлаас гарч байсныг. Шалтгаан нь Ерөнхий сайдыг огцруулах бичигт гарын үсэг зурсан явдал байв. Тухайн үед Ж.Батзандан “Гарын үсэг зурсандаа хэзээ ч харамсахгүй.
    2017 01 сар 09 ・ 6 ・ 1943
  • Ухаалаг гар утасанд зориулсан ариун цэврийн цаас нэвтрүүллээ

    Ухаалаг гар утасанд зориулсан ариун цэврийн ...

    Токиогийн Нарита олон улсын нисэх онгоцны буудалд шинэ, технолги нэвтрүүлжээ. Энэ нь уламжлалт ариун цэврийн цаасыг шинэчилж, нийт 86 өрөөнд ухаалаг ариун цэврийн цаас нэвтрүүлжээ.Ариун цэврийн цаас бүр "Япон улсад тавтай морил" гэж хэлдэг талаар аялагчид твиттер хуудаснаа сэтгэгдэлээ бичиж үлдээжээ.
    2017 01 сар 09 ・ 1508
  • Энэ сард гурван томоохон барилдаан болно

    Энэ сард гурван томоохон барилдаан болно

    Монгол бөхийн өргөө”-нд энэ сард гурван томоохон бөхийн барилдаан болно. Тодруулбал, Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойн барилдаан энэ сарын 13-нд болох аж. Барилдаанд улс, аймгийн алдар цолтой 256 бөх зодоглох юм.
    2017 01 сар 09 ・ 1402
  • Б.Алтангэрэл: Баянхошуу, Долоон буудалд амьдардаг хүмүүс эрүүл байна гэсэн ойлголт байхгүй

    Б.Алтангэрэл: Баянхошуу, Долоон буудалд ...

    Баярлалаа. Юуны өмнө танай сайтын нийт уншигчдад энэ өдрийн мэнд хүргэе. Манай “Ногоон титэм” компани утаа, агаарын бохирдлын агаарын чанарын чиглэлээр судалгаа хийгээд хоёр жил болж байна. Нийслэл хотод утаагүй хэсэг, үүнд хордохгүй хүн гэж байхгүй болж. Яагаад гэвэл нийслэл хотын төвийн хэсэг болон алслагдсан гэр хороололд утаа маш их агаар бохирдол гэж гамшгийн хэмжээнд хүрээд байна. Сүхбаатар, Баянзүрх, Хан-Уул дүүрэгт хамгийн их бохирдолтой.
    2017 01 сар 09 ・ 1646
  •  Уушгины хатгаа гэж юу вэ?

    Уушгины хатгаа гэж юу вэ?

    Юуны өмнө уушигны үрэвсэл, уушигны хатгаа гэсэн оношийг зөвхөн дотрын эмч, эсвэл уушигны эмч л тавьдаг гэдгийг анхаарч, өөрөө өөртөө онош тавьж, элдэв эм тариа хэрэглэхгүй байхыг зөвлөж байна. Улмаар эмчилгээг эмнэлэгт, эсвэл гэрээр хийх эсэхийг мөн л зөвхөн эмч л шийднэ.
    2017 01 сар 09 ・ 2 ・ 10514
  • “Дашваанжил” ХХК,  “Шунхлай трейдинг” зөрчилтэй байжээ

    “Дашваанжил” ХХК, “Шунхлай трейдинг” ...

    Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас “Автогазын жижиглэнгийн үнэ нэмэгдсэн асуудлаар” хяналт шалгалт хийжээ. Хяналт шалгалтаар “Юнигаз” ХХК, “Дашваанжил” ХХК, “Синчи газ” ХХК, “Шунхлай трейдинг” ХХК, “Гор газ” ХХК-иуд Улаанбаатар хотод автогазын жижиглэнгийн үнийг нэмсэн үйлдэл нь Өрсөлдөөний тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн болохыг тогтоосон байна.
    2017 01 сар 09 ・ 1661