"c" хайлтанд тохирох илэрцүүд

  • Утааны хорыг судлах нэрийдлээр 600 сая төгрөг завших нь

    Утааны хорыг судлах нэрийдлээр 600 сая төгрөг ...

    судлаад, шинжлээд хэрэг байна уу. Ер нь бол шинжлэлтгүй тодорхой болсон. Үүнээс харахад агаар бохирдолтой байх тусам төрийнхөнд хэрэгтэй, ашигтай байгаа мэт. Магадгүй тэд дээрх шинэчлэлт өөрчлөлт нэрийдлээр тусгасан мөнгөнөөсөө хувийн компаниудаа санхүүжүүлж ашиг олох боломжтой биз. Хамгийн эмгэнэлтэй нь агаарын бохирдол иргэдийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгааг судлах судалгааны ажилд 600 САЯ төгрөг зарцуулахаар төлөвлөж байна.
    2017 01 сар 02 ・ 3 ・ 3723
  • Хүүхдийнхээ зургийг фэйсбүүкэд тавьбал торгуулна

    Хүүхдийнхээ зургийг фэйсбүүкэд тавьбал ...

    Хүүхдийнхээ зургийг фэйсбүүкэд байршуулсан эцэг эхийг торгодог хууль Францад хэрэгжиж эхэлж байгаа юм байна. Ингэхдээ тав хүртэлх насны хүүхдийнхээ зургийг олон нийтийн сүлжээнд байршуулбал торгууль хүлээхээр болжээ.
    2017 01 сар 02 ・ 4183
  • Танайд хоноё МУГТ Мандахнаран

    Танайд хоноё МУГТ Мандахнаран

    2017 01 сар 02 ・ 4277
  • Нарантуул зах энэ сарын дөрвөн хүртэл амарна

    Нарантуул зах энэ сарын дөрвөн хүртэл амарна

    “Нарантуул” худалдааны төв өнөөдрөөс эхлэн энэ сарын 4-хүртэл амарна. Бусад зах худалдааны төвдүүд зөвхөн өнөөдөр амрах юм байна. Томоохон сүлжээ дэлгүүрүүд цагийн хуваарийн дагуу амралтгүй ажиллана. “Хархорин” худалдааны төв нэгдгээр сарын 1, 2-нд амарна
    2017 01 сар 02 ・ 1359
  • Хөшигтийн хөндийн нисэх онгоцны буудлыг өнөөдөр улсын комисс хүлээн авна

    Хөшигтийн хөндийн нисэх онгоцны буудлыг өнөөдөр ...

    Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх онгоцны буудлын барилгын ажлыг Японы“Жайка”-гийн санхүүжилтээр 2013 оны зургадугаар сард эхлүүлсэн. Барилгын ажилд Японы “Азуса Секкей, Ориентал Консалтантс” компаниуд зөвлөхөөр, мэргэжлийн япон инженерүүд хяналт тавин ажиллажээ. Харин туслан гүйцэтгэгчээр “Самсунг Си энд Ти” компани ажилласан байна. Гурван жил гаруй хугацаанд үргэлжилсэн уг бүтээн байгуулалтын ажил дуусч, өнөөдөр улсын комисст хүлээлгэн өгөхөөр болсон байна.
    2017 01 сар 02 ・ 1901
  • Сэлэнгэ мөрөнд цөмөрсөн автомашиныг татаж гаргалаа

    Сэлэнгэ мөрөнд цөмөрсөн автомашиныг татаж ...

    Түүнчлэн нийт нутгаар ихэнх гол мөрөн, нууран дээр битүү мөсөн бүрхүүл тогтож, мөс улам зузаарч байгаа хэдий ч нуурын толио болон томоохон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгаа ба мөсний даац
    2017 01 сар 02 ・ 1282
  • Тахиа, могой жилтэнд сайн өдөр

    Тахиа, могой жилтэнд сайн өдөр

    Өнөөдөр аргын тооллын 2017 оны нэгдүгээр сарын 2. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн өвлийн дунд цагаан хулгана сарын 4. Сумъяа гараг. Есөн улаан мэнгэтэй, шарагчин үхэр өдөр. Өдрийн наран 8 цаг 41 минутад мандан, 17 цаг 10 минутад жаргана.
    2017 01 сар 02 ・ 1372
  • Эрдэнэт үйлдвэр ХХК 2016 оны үйлдвэрлэлийн төлөвлөгөөг түүхэн дээд үзүүлэлтээр давуулан биелүүллээ

    Эрдэнэт үйлдвэр ХХК 2016 оны үйлдвэрлэлийн ...

    Эрдэнэт үйлдвэр ХХК 2016 оны үйлдвэрлэлийн төлөвлөгөөг түүхэн дээд үзүүлэлтээр давуулан биелүүллээ
    2017 01 сар 02 ・ 1114
  • Меган Фокс: Би хүүхдүүдийнхээ төлөө кино урлагийг орхиж чадна

    Меган Фокс: Би хүүхдүүдийнхээ төлөө кино ...

    -Их хэцүү асуулт байна. Би хүүхдүүдийнхээ төлөө кино урлагийг орхиж чадна. Учир нь хүүхдүүд минь миний бүх зүйл.
    2017 01 сар 01 ・ 3743
  • Нарантуулын тэрэгчнээс Зуун айлын портерчин болсон хорин жил

    Нарантуулын тэрэгчнээс Зуун айлын портерчин ...

    Нарантуул дээр тэрэг түрээд гүйж явсан залуу мөнгөө хураагаад амины хоёр ч байшин, портер машин, сарын сая гаруй төгрөгийн орлоготой товхийтэл амьдарч байна. Дашцогзол 1997 онд Завханаас Улаанбаатарт шилжиж иржээ. Мэргэжил боловсролгүй хорь хүрч яваа залууд Нарантуул зах дээр тэрэг түрэх ажил л олдож. Өдөрт олсон хэдээсээ өл залгах хоолны мөнгө авч үлдээд бусдыг нь хамаатныхаа хүнд хадгалуулж эхэлжээ. Гэр хол ч унаанд мөнгө зарахгүйн тулд зах руу ирж, буцахдаа алхана. Өдөрт хадгалуулдаг мөнгө нь дээд талдаа хорин мянга, ер нь бол арван мянган төгрөгөөс буухгүй. Тэр үед хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 9800 төгрөг байсан гэхээр овоо мөнгө. Дашцогзолыг Нарантуулынхан Доржоо гэдэг нэрээр нь анддаггүй юм билээ. Тэрэг түрж хураасан мөнгөөрөө барилгын материал увуу цувуугаар авч ахынхаа хашаанд хураасаар байгаад байшинтай болчихож. 6х8-ын харьцаатай тохьтой, дулаахан сууцаа Доржоо өөрөө барьжээ. Орон гэрээ бэлдээд авсан залуу хураасан мөнгөөрөө эксель худалдаж авч таксинд явж эхэлж. Таксинд явж олсон мөнгөө хүү авах давуу талтайг нь бодоод хамаатныхаа хүнд биш банкинд хадгалуулдаг болжээ. Олсон мөнгөнийхөө 80 хувийг хадгална гэж өөртөө амласнаа ярив. “Зарим өдөр бензинийхээ мөнгийг хасаад ганц, хоёрхон мянгыг олно. Юуг нь хадгалах вэ дээ гээд үрчихье гэж бодож байгаагүй. Залуу хүн л юм чинь наргиа цэнгээн, аялал зугаалгад мөнгө үрмээр санагдана. Гэхдээ эхлээд зорилгодоо хүрээдхэе гэж зүтгэсэн. Мөнгөө хадгалаад байхаар сүүлдээ хадгаламжиндаа мөнгө хийхгүй л бол тайвшрахгүй болчихдог юм билээ” гэж Доржоо ярьж байсан. Портероор ачаа бараа зөөх нь илүү ашигтайг олж харсан залуу будаг нь ханхалсан шинэ портер худалдаж авчээ. Мэдээж такси барьж хуримтлуулсан мөнгөөрөө. Доржоо одоо ч портероороо ачаа зөөдөг. Зуун айл дээр зогсч ачаа зөөгөөд долоон хоногт 300-350 мянган төгрөг өлхөн олчихдог юм байна. Олсон мөнгөнийхөө 60-70 хувийг хадгаламжиндаа хийдэг. Доржоо “Би долоо хоног болгон банкинд очиж мөнгөө хийдэг. Бэлэн мөнгөтэй явахаар хэрэггүй зүйлд үрчих гээд байдаг юм. Гэртээ хадгалах бас дэмий. Увуу цувуугаар авсаар дуусгачихдаг. Дараа нь бодохоор энэ гээд хэлчихээр хэрэгтэй юм аваагүй байдаг. Мөнгөө хадгалаад сурчихаар хүн хэрэггүй зүйл авахаа больчихдог юм билээ. Найзуудаа хараад байхад хүссэн зүйлээ авч мөнгөө үрээд байгаа анзаарагддаг. Хүний хүсэл барагдахгүй шүү дээ. Хүсэл хэрэгцээ хоёроо ялгах нь чухал гэж нэг хүн зурагтаар ярьж байсан. Үнэхээр үнэн үг. Хүмүүс хадгалахаар их цалин авч байгаа биш, юуг нь хадгалах юм гэж ярьдаг. Олсон мөнгө болгоныхоо тодорхой хувийг хадгалаад жил өнгөрөхөд л хадгаламж ямар хэрэгтэйг ойлгоно доо” гэж ярив. Залуу гурван жилийн өмнө Дарь-Эхэд хашаа худалдан авч мансардтай, 9х9-ийн харьцаатай амины сууц барьжээ. Мөн л хуримтлуулсан мөнгөөрөө. “Зуун айл удахгүй газарт орно. Хэзээ хөөгдөх бол гэж түгшиж амьдрах хэцүү. Тэгээд ч миний хашаа биш болохоор өөрийн гэсэн орох оронтой болъё гэж бодсон” гэж байна. Мөнгөө хураагаад аятайхан амьдарсан ийм энгийн түүхээс гадна дэлхийд гэж яригддаг тэрбумтнууд дунд ч хуримтлуулсаныхаа ачаар бизнесээ цэцэглүүлсэн түүх цөөнгүй дуулддаг. Хөрөнгө мөнгө нь Опрагаас 800 сая ам.доллараар илүү Хятадын тэрбумтан Жан Шин гэхэд л ядуу тарчиг амьдралд өссөн гэдэг. Бээжингийн охин мөнгө олохын тулд ээжтэйгээ Хонгконгийг зорьж, таван жил мөнгөө цуглуулсан байдаг. Лондонд очиж англи хэлний курст сурах гэж. Ингээд л амжилтанд хүрэх тийзээ олоод авч. IKEA-гийн босс Ингвар Кампрадын бизнес ч хуримтлуулсан мөнгөнөөс эхэлсэн юм билээ. Сурагч байхаасаа харандаа үзүүрлэгч, шүдэнз гэх мэт жижиг сажиг барааг бөөний үнээр авч борлуулдаг байсан хүү хураасан мөнгөн дээрээ ааваасаа багахан мөнгө нэмж зээлээд бизнесээ эхэлж байж. 15 настайдаа. Манай улсад 820 мянга орчим айл байдгаас 760 мянга нь ямар ч хуримтлалгүй гэсэн статистик бий. Хадгаламжтай монголчуудын 83 хувь нь нэг сая хүрэхгүй төгрөг хуримтлуулсан гэж эдийн засагчид онцолдог. Ганцхан хувь нь л тавин сая төгрөгөөс дээш хуримтлалтай. Монголчууд бултаараа мөнгө хуримтлуулж сураагүй гэсэн үг. Их, бага хуримтлалтай 60 мянган айлын нэг нь Д.Дашцогзолынх. Уг нь гурван өрх тутмын нэг нь сард 50 мянган төгрөг хадгалуулаад байхад л арван жилийн дараа айл бүр 13 сая төгрөгтэй болох юм билээ. Улсаараа гэж яривал 3.3 их наяд төгрөг эдийн засагт эргэлдэх нь. Хадгаламж ихсэх хэрээр банкууд компаниудад өгөх зээлээ нэмнэ, бизнесийн төслүүд мөнгөөр дутахын зовлонгүй болоод ирэхээр ажлын байр нэмэгдэж, төсөвт цуглах татвар өснө. Ажилгүй, мөнгөгүйн зовлон ард үлдэж улсаараа аятайхан амьдрах боломж мөнгөө хадгалуулах гэсэн энгийн зүйлээс эхэлдэг. Иргэд нь мөнгөө хуримтлуулаад заншчихсан улсуудыг харахаар хөгжлөөрөө цойлсон орнууд байдаг нь цаанаа ийм учиртай.
    2017 01 сар 01 ・ 4 ・ 4798