Дуучин П.Идэржавхлангийн “Ижий энтэй эгч” тоглолт ёслол төгөлдөр болж өнгөрлөө

Урлаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 03 сар 04

 

 

    Нийтийн дууны урлагт өөрийн гэсэн өнгө төрх, орон зайг хэдийн бий болгож чадсан дуучин П.Идэржавхлан уран бүтээлийн хоёр дахь бие даасан тоглолт болох “Ижий энтэй эгч” тоглолтоо өчигдөр “Монгол бөхийн өргөө”-нөө танхим дүүрэн үзэгчдийн халуун алга ташилтан дунд зохион байгуулж дууслаа.    

  Тоглолтонд өнөө цагийн шилдэг яруу найрагч, хөтлөгч Ш.Гүрбазар урилгаар ирж ажилласан нь тоглолтыг өнгөлөх бас нэгэн тодотгол болж өгсөн юм. Тоглолтын үеэр дуучин П.Идэржавхлан МУГЖ Ч.Бат-Эрдэнэ болон дуучин Я.Гэрэлчулуунтай “Бурхан залуу нас”, “Андын сэтгэл” дуунуудыг хамтран дуулсан нь үзэгчдийн сэтгэлийг огшоогоод авлаа.

   Мөн дуучин П.Идэржавхлангийн нутгийн зөвлөл нь түүний 3 дахь бие даасан тоглолтыг нь бүрэн ивээн тэтгэж оролцохоо мэдэгдсэн нь тоглолтын бас нэгэн баярлууштай мэдээний нэг байлаа. Ийнхүү түүний тоглолт эрийн хийморь мандаасан “Монгол бөхийн өргөө”-нөө ёслол төгөлдөр болж өнгөрлөө.  


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх